2024-04-25

“Шилдэг офицер – 2022” тэмцээн боллоо

Аймгийн Цагдаагийн газрын офицер, алба хаагчдын дунд “Шилдэг офицер – 2022” тэмцээнийг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, хууль эрх зүйн мэдлэг, бие бялдрын түвшинд үнэлгээ өгөх зорилготой тус тэмцээнд 53 офицер оролцож, найман үзүүлэлтээр хурд хүч, авхаалж самбаа, эзэмшсэн мэдлэг, ур, чадвараа дайчлан өрсөлдсөн юм.

Тэмцээний “Шилдэг офицер”-оор Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бямбадорж, Богд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Чулуунбаяр, Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Г.Цэрмаа нар шалгарчээ