2024-04-26

Хүсвэл өдөрт 10 мянган алхалт аян өрнөж байна

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тэмдэглэж, идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг сурталчилдаг. Хүн өдөрт 10 мянган алхалт хийхэд 3-5 км замыг туулж, 14.5 гр өөх хайлуулах, 150 ккал илчлэг шатаах, 840 секундын амьдрал бэлэглэх ач холбогдолтой юм

Тэгвэл аймгийн Биеийн тамир, спортын газар, Арвайхээр сумын ЗДТГ-аас хамтран “Хүсвэл өдөрт 10000 алхацгаая” уриатай 7 хоногийн аяныг зохион байгуулж байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд 23 байгууллагын 670 гаруй хүн хамрагдаж, алхалт хийлээ.