БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

Канадын Засгийн газрын дэмжлэгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймагт Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв ажиллаж эхэлсэн. Тус төвийн хамт олон тайлангийн хурлаа өнөөдөр /2022.10.28/ хийлээ.

Энэхүү төв нь орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг сургалт мэдээллээр хангаж, чадавхжуулах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг. Өнгөрөгч хугацаанд 14 удаагийн сургалтад 167 эмэгтэйг, 20 удаагийн уулзалтад 272 эмэгтэйг хамруулан 28 эмэгтэйд бизнесийг нь дэмжих зорилгоор тус бүр 500 долларын буцалтгүй тусламж олгосон тухай хэлж төв хариуцсан мэргэжилтэн хэлж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болон суманд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг төвийнхөө гишүүнчлэлд хамруулах зорилготой байгаа гэнэ.