2024-04-17

Өвөрхангай аймгаас долоон гавьяат төрлөө

Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90,91 жилийн ойн баярыг тохиолдуулан аймаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн бие, оюун ухаанаа зориулан зүтгэж ирсэн эрхэм хүмүүст төрийн дээд одон медаль, орон нутгийн шагнал, Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн медалийг гардуулан өглөө. Энэ үеэр Монгол Улсын Гавьяат долоо төрөн гарч энгэрээ мялаалаа.

Мэс засал, хавдар судлалын ахмад эмч Норовжанцан Монгол Улсын гавьяат эмч, Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн дотрын зөвлөх эмч Ж.Төмөртогоо Монгол Улсын Гавьяат эмч, Ноос Ирээдүй ХХК-ийн захирал Б.Чимэдцэрэн Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан, Төр захиргааны ахмад ажилтан Ж.Шоовдор Монгол Улсын Гавьяат Эдийн засагч, Аймгийн ХДТ-ын Уртын дуучин Д.Ганбаатар Монгол Улсын Гавьяат жүжигчин, Хархорин сумын өндөр настан, ахмад тээвэрчин Д.Баасан Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Бат-Өлзий сумын төр захиргааны ахмад ажилтан Р.Аюушцэрэн Монгол Улсын Гавьяат Эдийн засагч хэмээх шагналыг тус тус хүртлээ.