2024-04-16

Баян-Өндөр сумын харьяат Л.Батсайхан аймгийн арслан цол хүртлээ

Өвөрхангай аймгийн түүхт 90,91 жилийн ойн баярт зориулсан аймгийн цол, чимэг олгох хүчит бөхийн барилдаанд хүчит 128 бөх барилдлаа.

Тус барилдаанд сумын заан Г.Саджамц, сумын заан Х.Дашзэвэг нар аймгийн начин цол, Баян-Өндөр сумын харьяат Л.Батсайхан түрүүлж аймгийн Арслан цол хүртэж, Өмнөговь аймгийн харьяат аймгийн заан Б.Баянсүх үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа.