2024-04-26

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ӨНГӨРӨГЧ ДОЛОО ХОНОГТ 179 ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ

Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ны хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 179 гомдол, мэдээлэл буюу гэмт хэргийн шинжтэй 22, зөрчлийн шинжтэй 157 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Төрлөөр нь харахад хулгайлах тав, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг тав, залилах дөрөв, хүрээлэн байгаа орчны эсрэг гурав, хүний амьд явах эрхийн эсрэг, хүчиндэх, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг, дээрэмдэх, бусад төрлийн тус бүр нэг гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллээс жижүүрийн шуурхай албанд дуудлагаар 57 бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчдын эргүүл, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 55, хэв журмын 31, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон дөрөв, байгаль орчны эсрэг 10 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.