2024-03-29

Өвөрхангай аймаг 4 сая мал тоолуулсан нь өмнөх оноос 10,2 хувиар буурсан байна

Өвөрхангай аймаг 2021 оны мал тооллогын дүнгээр 4022,7 мянган мал тоолуулсан нь урд оноос 456.4 мянга буюу 10.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт малын тоогоор Бүрд сум 292.3 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Баянгол сум 291.1, Хархорин сум 283.5 толгой мал тоолуулж удааллаа. Таван хошуу малаар ангилбал Бат-Өлзий сум 32.7 мянган адуугаар, 52.3 мянган үхрээр, Богд сум 6.6 мянган тэмээгээр, 155.8 мянган ямаагаар, Бүрд сум 182.5 мянган хониор тус тус тэргүүлжээ.

Малын төрлөөр адуу 270 мянга, үхэр 240 мянга, тэмээ 19 мянга, хонь 2 сая, ямаа 1493 толгойгоор тоолуулсан ба ямаа өмнөх оноос 17 хувиар буурсан байна. Нийт малчин өрхийн тоо 19812 бөгөөд мянгаас дээш малтай өрх 365 байгаа нь өмнөх оноос 30 өрхөөр буурсан байна.