2024-05-19

Гол үерлэсний улмаас нэг иргэн амиа алджээ

Энэ сарын 4-ний өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар гол үерлэж, 34 настай эмэгтэй амиа алдсан байна.

Автомашин нь голын усанд суусны улмаас машинаасаа бууж, явганаар гол гаталж яваад живсэн гэх мэдээллийн дагуу сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан очиход дөрвөн зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд иргэн П машинаасаа гарсны улмаас живж нас барсан байна. Уг явдлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.