2024-05-19

Өвөрхангай аймгийн Эмч мэргэжилтнүүд цалин нэмүүлэх жагсаалд нэгдэж байна

Өвөрхангай аймгийн эмч эмнэлгийн ажилчид цалингаа 2 дахин нэмүүлэх жагсаалд нэгдэж аймгийн төв талбай дээр жагслаа.

Тэдний зүгээс “Улаан, ногоон бүс хэмээн ялгалж, нэг удаагийн аргацаасан тэтгэмж олгох шийдвэр гарсан. Зөвхөн улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалинг нэмж, 2сая төгрөг өгнө гэсэн энэ шийдвэрийг бид эсэргүүцэж байна. Бидний дундаж цалин 600-900 мянган төгрөг. Үүнээсээ шимтгэлээ төлөөд гар дээр авах мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байна. Мөн цар тахалын энэ үед ар гэр ахуй амьдралаа орхиж бид олон хоног нойр хоолгүй зүтгэж байна. Ийм байхад улаан ногоон бүсээр ялгаж нэг удаагийн тэтгэмж ярьж байгаад дургүй байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.