2024-05-19

90 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгөв

Өвөрхангай аймаг түүхт 90 жилийн ойн хүрээнд бүтээлч ажил, түүхэн ном, кино бүтээх, наадмын төсөвөө цар тахалтай тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилчдад зарцуулах гээд олон ажил төлөвлөсөн.

Тэгвэл өнөөдөр \2021.07.05\ аймгийн хойч ирээдүй болсон, үр хүүхдээ өсгөн бойжуулан өөрийн ар гэр, ахуй амьдралаа өөд татан ажиллаж хөдөлмөрлөж яваа 19 сумын 90 залуу гэр бүлд таван ханатай иж бүрэн өргөө цагаан гэр гардуулан өглөө.