2024-05-19

Төгрөг сум долоодугаар сарын 13-ны өдрийг хүртэл Тэг зогсолт хийнэ

Өвөрхангай аймгийн Төгрөг суманд коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй сул эерэг тохиолдол гарсан тул тус сумын онцгой комиссоос 7 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагаас 7 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цаг хүртэл “Тэг” зогсолт хийж, хөдөлгөөн хязгаарлахаар боллоо.

Энэ хугацаанд 10:00-15:00 цагийн хооронд хүнс хүргэлт, худаг, зайлшгүй тохиолдолд шатахуун түгээх станц ажиллах бөгөөд иргэдийн гарах орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа.