2024-05-02

Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн шинэ байрны шавыг тавилаа

Өчигдөр зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Богд сум дахь цагдаагийн тасгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уг байр нь 360 метр квадрат бүхий хоёр давхар, 12 өрөөтэй барилга баригдах бөгөөд Цагдаагийн байгууллагын түүхт 100 жил, Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн босгон дээр алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцөл, иргэд ая тухтай нөхцөлд үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.