2024-05-04

Халдвар авсан иргэдийн 91.7 хувь нь эдгэрчээ

Өвөрхангай аймагт pcr шинжилгээний 207 шинжилгээ хийхэд Арвайхээр-2, Баян-Өндөр-1 тохиолдол тус тус батлагдлаа.  

Түргэвчилсэн тестээр 335 шинжилгээ хийхэд Баян-Өндөр сумаас сул эерэг-2 тохиолдол гарлаа. Өнөөдөр 13 хүн эдгэрснээр нийт батлагдсан тохиолдлын 91.7 хувь нь эдгэрээд байгаа юм.

Мөн тусгаарлах байрнаас 15 хүн хасагдаж, 11 хүн нэмэгдлээ.