Улсын хэмжээнд 630 хүнээс халдвар илэрчээ
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 630 тохиолдол илэрч, 5 хүн нас барчээ. Ингэснээр нийт халдварын тоо 53100 боллоо. Үүнээс Улаанбаатар хотод 581, Архангай 3, Булган 14, Говь-Алтай 4, Завхан 2, Орхон 5, Өвөрхангай 2, Сүхбаатар 15, Төв 3, Увс 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.