2024-05-06

Хүчтэй шороон шуурганы улмаас гэргүй болсон 15 өрхөд гэр олголоо

Өвөрхангай аймагт 2021 оны 3 сард тохиолдсон хүчтэй шороон шуурганы уламаас 45 гэр нурж, 21 өрх гэр оронгүй болсон. Аймгийн Онцгой комисс Улсын онцгой комисст хандсанаар 5 өрхөд гэр, Улаан загалмайн хороо Монголын улаан загалмай нийгэмлэгт хандсаны үндсэн дээр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 10 өрхөд гэр, өрх бүрт 4 хөнжил, 4 гудас, гал тогооны ком хэрэгсэл олголоо.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөхангай аймагт коронавируст цар тахлын хөл хорионы үед орлого нь зогссон, хүнсний хомсдолд орж болзошгүй 19 сумын 500 өрхөд хүсний тусламж олголоо.