2024-05-05

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

Аймгийн МХГ-ын байгаль орчин, ОБГ-ын гал түймэр, гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч нар хамтран “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” УОК-ын 02, аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтэд энэ сарын 17-20-ны өдрүүдэд хяналт тавьж ажиллалаа.

Нарийнтээл, Уянга сумдад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 4 аж ахуйн нэгж болон түүнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 14 уурхай, Хужирт, Бат-Өлзий сумын ойн мэргэжлийн 11 байгууллагын 10 мод боловсруулах цэг, 1 мод бэлтгэлийн талбай, сум дундын ойн анги, Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан сумдын ЗДТГ-ын ой хээрийн түймрийн үеийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, багаж техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага зэрэгт үзлэг тооллого хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зарим зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан даалгавар өгч ажиллалаа.