2024-05-05

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ маргааш эхэлнэ

УОК-ын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зорчуулах түр журам” маргааш буюу 22-ноос  хэрэгжиж эхэлнэ. Иргэдийн зүгээс амны хаалт, гар ариутгагч, хог хийх уут биедээ авч явахыг Автотээврийн төвөөс анхааруулж байна.

Журмыг үндэслэн Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн эхлүүлэхээр болжээ.