2024-04-29

ГБХЗХГ-ын алба хаагчид мод тарилаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-үүдээр буйлс, тэхийн шээг, гүйлс зэрэг 145 ширхэг мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүллээ. Мөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Хүүхдийн ордоны гаднах болон дотор тохижилтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, хүүхэд, багачуудын сурч, хөгжих ээлтэй орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.