2024-04-29

Аймагт коронавирусийн нийт 357 тохиолдол бүртгэгдээд байна

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 473 хүнээс pcr шинжилгээ авахад Баян-Өндөр-2, Арвайхээр-1 тохиолдол тус тус батлагдлаа.

Баян-Өндөр суманд батлагдсан 2 тохиолдол нь ойрын хавьтал бол Арвайхээр суманд зөөвөрлөгдлөө.

Өнөөдөр 9 хүн эдгэрч, эмнэлэгээс гарснаар 87 хувь нь эдгэрээд байгаа юм.

Дотооддоо 334, зөөвөрлөгдсөн 23, эмнэлэгээс шалтгаалах 13, Арвайхээр 137, бусад сумдад 200 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.