2024-04-29

Арвайхээр сумын доторх хөдөлгөөнийг нээлээ

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, хүн амыг дархлаажуулах зорилгоор 2021 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл дараах арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэлээ.

-Төв бараан зах ажиллахгүй, томоохон худалдааны төв, хүнсний үйлдвэрүүдийн түгээлт хэвийн явагдана.

-Хүнсний жижиг худалдаа, дэлгүүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

-Шатахуун түгээх станцуудыг Даваа, Лхагва, Баасан гарагийн 18:00-22:00 цагийн хооронд тусгай чиг үүргийн байгууллагад үйлчлэхийг тус тус зөвшөөрлөө.

-Хот доторх хөдөлгөөний хөл хорио суларсан эдгээр өдрүүдэд Арвайхээрийн нийт иргэдээ дархлаажуулалтад хамруулахыг зорин ажиллаж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгаалын дэглэмээ баримтлан идэвхтэй хамрагдаж, халдварт өвчнөөс сэргийлэх сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг хүсье.