2024-04-29

Эхний ээлжинд хөргөгчний хүчин чадлаас хамаарч 13,000 тун вакциныг татан авна

Өнөөдөр Улаанбаатар хот руу вакцин татан авахаар 4 машин явуулсан. Эхний ээлжинд БОЭТ-ийн хөргөгчний хүчин чадлаас хамаарч 13,000 тун вакцин авах юм. Өмнө нь 1 дэх тунгаа хийлгэсэн хүмүүс 2 дахь тундаа хамрагдана. Вакциныг хийж дуусахаар дахин татаж авна.

Эхний ээлжинд сумдуудад 70-аас дээш насныхан, худалдаа үйлчилгээ, банк, сонгуулийн хороо, төрийн байгууллагын ажилчдыг шат дараатай дархлаажуулах юм.