2024-04-26

Тэргүүний түрүүч, байлдагчийн ар гэрийнхэнд талархлын захидал илгээжээ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас бие бүрэлдэхүүнээ гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл тогтмол өгч байх хүрээнд уулзалт, ярилцлагыг тасралтгүй зохион байгуулж байна. Ангийн удирдлагын бүрэлдэхүүн, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад “Манлайлагчийн ёс зүй”, “Цэргийн нөхөрлөл насан туршийнх”, “Цэргийн дүрэм бидний харилцаа”, “Хүнтэй ажиллах арга барил” сэдвүүдээр сургалт явуулж, харилцан ярилцлаа.

Мөн цэргийн алба хаагчдын ар тал хангалт, цалин бусад хангамжийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулж, сарын тэргүүний түрүүч, байлдагчаар шалгарсан дэд түрүүч Б.Амарбаясгалан, байлдагч Д.Гончигдаш нарт ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах баяр хүргэлээ. Сар бүр тэргүүний түрүүч, байлдагч нарыг шалгаруулж хэвшсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Эх орны хүү төрүүлсэн эрхэм танд” хэмээх талархлын захидлыг хүргүүлдэг уламжлалтай юм.