2024-04-25

Халдвар авсан 192 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 258 хүнээс PCR  шинжилгээ авахад хоёр тохиолдол батлагдлаа. Эх үүсвэрээр авч үзвэл 6-р багаас нэг, 101-р байртай холбоотой тохиолдол байна. Мөн аймгийн хэмжээнд халдвар авсан 257 иргэнээс 192 эдгэрч, гэрийн ажиглалтад шилжжээ.

Шинээр голомт үүсээгүй бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Одоогоор 71 хүн эмчлэгдэж байгаагаас БОЭТ-д 67, Хужирт сумын Эрүүл мэндийн төвд гурав, Арвайхээр суманд гэргээр эмчлэгдэж байгаа нэг хүн байна.