2024-04-26

Ирэх сарын 10-ны өдрөөс орон нутгийн иргэдийг дархлаажуулна

Ирэх 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулна. Богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулах юм.

Өвөрхангай аймаг 5577 тун вакциныг татан авч, 4 дүгээр сарын 7-ноос вакцинжуулалтыг эхлүүлсэн юм. Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулсан. Цаашдаа хоёр сарын хугацаанд 18-аас дээш насны иргэдийнхээ 60 хувийг эрэмбэ, дарааллаар вакцинжуулахаар төлөвлөж байна.