2024-04-26

Арвайхээрээс Улаанбаатар чиглэлийн баталгаат бус замыг хаах арга хэмжээ авч байна

Халдвартай бүс нутгаас шинжилгээний бичиггүй, хулгайн буюу баталгаат бус замаар ирэх зөрчил цөөнгүй гарч халдварын голомтыг нэмэх хандлаг гарч байна.

Тиймээс аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг өв аззатай хамтран Улаанбаатар хотоос аймгийн төв рүү орох баталгаат бус замыг хаах ажлыг зохион байгуулж байна. Он гарснаас хойш баталгаат бус замаар зорчиж дүрэм, журам зөрчсөн 111 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн Дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг системд бүртгэн хяналтын камериар хянаж, зүүн баруун постоор нэвтрүүлж байгаа юм.

Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд баталгаат бус тээврийн хэрэгсэлд суухгүй байх,

PCR шинжилгээний бичиггүй иргэнийг тээврийн хэрэгсэлдээ суулгаж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг холбогдох байгууллагууд анхаарууллаа.