2024-04-26

Сумдын Засаг дарга нарын сургалт, зөвлөгөөн явагдаж байна

Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд өнөөдөр сумдын Засаг дарга нарын сургалт эхэллээ. Тус сургалтаар “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажил, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, коронавирусний халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аймгаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаг үеийн ажлын талаар мэдээлж, цаашид анхаарах асуудлаар заавар чиглэл өгөх юм.

Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар чиг үүргийнхээ дагуу сургалт явуулж, мэдээлэл өгөн санал солилцох юм. Мөн аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай “Хамтран ажиллах гэрээ”-г хийж, 2020 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумдад шагналыг гардуулна.