2024-04-27

Төрийн албаны ерөнхий шалгалт 12, 13-нд Политехникийн коллежид болно

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу. Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй. Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой.

Манай аймагт төрийн албаны ерөнхий шалгалт Политехникийн коллежид 12, 13-нд болно. Шалгалт өгөх иргэд амны хаалт зүүх, нэг удаагийн бээлий өмсөх гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг анхаарна уу.