2024-05-02

Цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглолоо

Аймгийн Засаг даргын захирамжаар Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд тэмдэглэхийг хориглолоо. “Ковид-19” цар тахал тархсан бүс нутгаас өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж, онц шаардлагагүй тохиолдолд голомт бүхий бүс нутгаар зорчихыг хязгаарлаад байна.