2024-03-29

“Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг ажиглалтад орууллаа

Аймгийн Онцгой байдлын газар “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг ашиглалтад орууллаа. Тус байгууллагын жолооч нар “Зил-130” маркийн автомашины чиргүүл ашиглан бүхээг, дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх зориулалттай болгосон байна.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод цаг алдалгүй очиж ажиллах, болзошгүй эрсдэлд нөхцөл байдлыг түргэн шуурхай үнэлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад “Хөдөлгөөнт удирдлагын байр” ач холбогдлоо өгнө хэмээн үзэж байгаа юм.