2024-04-18

Богд сумынханд 80 гаруй сая төгрөгийн тэжээл хандивлав

Богд сумын ИТХ-ын санаачилгаар “Нутгийн түмний хишиг” малчдад туслах хандивын аяныг нэг сарын хугацаанд өрнүүллээ.

Зуншлага тааруугаас өвөлжилт хүндэрсэн энэ үед нутгийн малчдадаа туслан өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхэд Богд сумынханхнаас 80 гаруй сая төгрөг цуглажээ. Хандиваар цугласан мөнгөөр зохион байгуулагчид ОХУ-ын “Роса” компанийн үйлдвэрлэсэн олон эрдсийн найрлагатай улаан хорголжин тэжээл 100 тонныг худалдан авч, малчдадаа хүргэжээ.

Богд сум 1309 малчин өрхтэй. Тэдний 203 нь гадны аймагт, 79 нь аймаг дотроо оторт яваа юм. 2020 оны жилийн эцсийн тооллогоор Богд сум 314 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхоос 32 мянгаар буурсан үзүүлэлттэй байна.