2024-04-27

78 хяналтын цэгт 205 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/502 дугаар захирамж гарч, аймаг, сумаас орж, гарах хөдөлгөөнийг хориглосон.

Энэ хүрээнд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр байнгын хяналтын 3 пост, хяналтын 75 цэгт нийт 205 ажилтан, алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Хөл хорио тогтоосон үед захирамжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно гэдгийг холбогдох албанаас санууллаа.