2024-04-29

Аймаг, сумаас орох, гарах хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хориглолоо

Аймгийн Онцгой комисс өнөө өглөө 07 цагт хуралдаж,  дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аймаг, сумаас орох, гарах хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, хүнсний худалдаа эрхлэгчдээс бусад бүх үйлчилгээний газрууд /барааны зах, үсчин, гоо сайхан, нийтийн хоол, цайны газар, баар ресторанууд/-ын үйл ажиллагаа, нийтийн тээвэр, такси үйлчилгээг зогсоогоод байна. Мөн арилжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээх станцууд, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарласан ба төрийн байгууллагууд тусгай горимын дагуу ажиллах юм.


Хүнсээ базаах, ундны ус авах болон зайлшгүй шаардлагатай тохиолдолд өрхийн нэг гишүүн гэрээсээ гарч, орох, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх шаардлага гарвал амны хаалт зүүж, хувийн аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.