2024-05-06

Өндөр гэгээний соёлын өв уламжлагчийг тодруулах уралдаан зарлагдлаа

Монголын их соён гэгээрүүлэгч, зураач, барималч Г.Занабазарын бүтээл туурвилыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтыг хөгжүүлэх  зорилгоор “Өндөр гэгээний соёлын өв уламжлагч”-ийг тодруулах ураалдааныг зарлаж байна.

Тус уралдааныг аймгийн Засаг даргын ивээл дор 5 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 20-ны хооронд зарлалаа. Уралдаанд уран зураг, уран хатгамал, уран дархан, сийлбэр, арьсан болон эсгий урлал, хадгалагдаж байгаа өв гэсэн төрлөөр оролцох бөгөөд шалгарсан бүтээлийг Есөнзүйл сум дахь “Бурхан бумбын орон” уран зургийн галарейд байрлуулж, тус бүр 1 сая төгрөгөөр шагнан урамшуулах юм.

Уг үйл ажиллагааг “Хурд” хамтлаг дэмжин оролцож, Өндөр Гэгээний тухай болон ардын язгуур урлаг хосолсон уран бүтээл туурвихаар боллоо. Энэ хүрээнд дууны шүлгийн уралдааныг яруу найрагчдын дунд зарлаад байна.