2024-04-29

Ажиглалтаас ирсэн иргэний биеийн байдал тогтвортой байна

Аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой комисс хуралдаж, эмзэг бүлгийн 3400 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх зэргээр тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Аймгийн онцгой комиссоос ээлжит мэдээлэлээ танилцуулж байна

Posted by Uvurkhangai Live News on Thursday, April 2, 2020

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиглалтад байсан нэг иргэн Уянга суманд ирсэн бөгөөд биеийн байдал тогтвортой, байнгын хяналтад байгаа аж. Бэлэн байдлыг хангах зорилгоор МСҮТ, сургуулийн дотуур байранд 300 орыг бэлтгэж, эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг сургалтад хамруулаад байгаа юм.