2024-03-28

Ундны усны эх үүсвэрийг хамгаалж, хашаажуулах шаардлагатай

Арвайхээр сумын  ус хангамж, ариутгах татуургын хамгаалалтын бүс тогтоох ажлын талаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанаар Арвайхээр сум дахь, хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологийн цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг 93,57 га газарт тогтоох үүрэг чиглэлийг өглөө.

Уг асуудлыг тус хуралдаанаар өнгөрсөн жил хэлэлцэж, Арвайхээр сумын ундны усны хориглолтын бүсэд байгаа нүүлгэн шилжүүлэх, хориглолт хамгаалалтын бүсийг хашаажуулах, А зэрэглэлийн бүсэд газар олгохдоо инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасыг тооцож, газар олгож байх зэргээр холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч байсан юм. Энэ хүрээнд Арвайхээр сумын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 5500 метр хамгаалалтын хашаа хийхээр 120 сая төгрөгийн төсөв гаргасан ч ажлыг эхлээгүй байгаад Тэргүүлэгчид шүүмжлэлтэй хандаж байв.