2024-04-29

ӨВӨРХАНГАЙН ПОСТООР 3671 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 18749 ЗОРЧИГЧ ДАМЖИН ӨНГӨРЛӨӨ

Хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг 3 дугаар сарын 3-ны өдөр нээсэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгаас гарах, аймаг руу орох, дамжин өнгөрөх замын хөдөлгөөн эрс нэмэгдлээ.


Өнгөрөгч 24 цагийн хугацаанд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3141 тээврийн хэрэгслээр 16612 зорчигч явсан бол аймаг руу 530 тээврийн хэрэгслээр 2137 зорчигч ирж, нийт 3671 тээврийн хэрэгсэл, 18749 зорчигч дамжин өнгөрсөн байна.

Энэ хугацаанд зам тээврийн осол, хэрэг гараагүй болохыг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Энэ хугацаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Мэргэжлийн анги байгууллагын 67 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагийн турш үүрэг гүйцэтгэжээ.