2024-04-30

ХОТ ХООРОНД БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМД 300 ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 1350 ГАРУЙ ИРГЭД ЗОРЧИЖ БАЙНА

Өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээгээд байна. Өглөөний 06:00-09:00 цагийн байдлаар Арвайхээрээс зүүн чиглэлд 300 орчим тээврийн хэрэгсэл, 1350 гаруй иргэд замын хөдөлгөөнд зорчиж байна.

Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон хөдөлгөөнт хяналтаар 67 алба хаагч үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 20 цэгт буюу А0301, А0302,  А0601, хархорин А0602 авто замууд дээр 25 хяналтын пост ажиллаж байна.