2024-05-05

ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАЛТЫН КАМЕРААР ХЯНАЖ БАЙНА

Улсын болон аймгийн Онцгой комиссоос 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийслэл, аймаг, сум, багуудын замын хөдөлгөөнийг хязгаарлаж хорио цээрийн дэглэм тогтоосон.

Гэвч хорио цээрийн дэглэм тогтоож, цас орж автозамын зорчих хэсэгт хальтаргаа гулгаа их байгаа үед хорио цээрийг үл тоон мотоциклтой хөдөлгөөнд оролцох зөрчлыг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж байна.

Иймд иргэд та бүхэн гаргасан шийдвэрийг хүндэтгэн өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хайрлан хамгаалахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.