2024-04-27

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсооно

Өнөөдөр /2020.02.21/ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын А/79 дүгээр захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа. Тус захирамжид:
1.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд зогсоосугай.

2. Шашин, сүм хийдийн хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх, уул, овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг арга хэмжээг таслан зогсоох, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан аймаг сум, сум баг хоорондох орон нутгийн авто замуудад сумын онцгой комисс, мэргэжлийн ангиудыг дайчлан хяналтын цэгүүд ажиллуулж, шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын газрын дарга (дэд хурандаа Т.Мөнхдорж), Цагдаагийн газрын дарга, (цагдаагийн хурандаа О.Ганбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (С.Дуламсүрэн) нарт тус тус үүрэг болгосугай. гэжээ
Жич: “сум баг хоорондох тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах” гэдэгт хөдөөгийн алслагдсан сум баг хамаарна.