МСНЭ-ийн салбар зөвлөлөөс яруу найргийн наадам зохион байгууллаа
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас яруу найргийн “Яруу үзэг” наадмыг уламжлал ёсоор зохион байгууллаа.
Наадамд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга, Сант, Нарийнтээл, Тарагт, Есөн-Зүйл, Арвайхээр сумаас гадна Дархан-Уул, Орхон, Говь-Алтай аймгийн найрагчид ирж оролцон яруу шүлгийн уянгаар үзэгч олноо баясгалаа.
Наадмыг Утга зохиолын зүтгэлтэн бөгөөд МЗЭ-ийн шагналт зохиолч На.Пүрэв, МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ, “Мөнгөн хүрхрээ” наадмын тэргүүн, дэд байрын шагналт яруу найрагч, сэтгүүлч Ц.Одончимэг нар шүүн тунгаасан агаад Дархан-Уул аймгаас ирж шүлгээ сойсон Х.Алагаа тэргүүн байрт шалгарлаа.
Мөн Арвайхээр сумаас оролцогч, яруу найрагч Я.Жаргал дэд байр, Говь-Алтай аймгийн найрагч Г.Хосбаяр гутгаар байр эзлэсэн бол яруу найрагч Д.Эрдэнэбат, Г.Өнөболд нар айргийн тавд шалгарсан юм.
