2024-04-27

Нарийнтээл суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2022 оны 12 сарын 27-ны өглөө 06:56 цагт Нарийнтээл сумын 1 дүгээр багийн “Шарга” гэх газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 07:03 цагт мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэг хохирол учраагүй хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдэв. Тухайн газар нь аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс урд зүгт 17 км-т, Ө-45°48’36.0”, У-101°24’36.0-т байрладаг.