2024-03-29

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНООС 3,8 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Өвөрхангай аймгийн хэмжээнд залилах гэмт хэрэг 2021 онд 15 бүргэгдсэн бол 2022 оны эхний 8 сарын байдлаар 73 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3,8 дахин өссөн үзүүлттэй байгаа тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тухайлбал, сошиал орчин дахь залилах төрлийн гэмт хэрэг өсөн хандлагтай байгаа юм. Сошиал орчин дахь коммент, чат зэргээр их хэмжээний зээл олгох тухай санхүүгийн мэдээлэлд итгэж өөрийн интернэт банк, facebook нууц үгийг алдах нь эрсэл дагуулж байгааг анхааруулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа иргэд итгэл үнэмшил, өөрийн хандлагаас шалтгаалж өртөж байгаа бөгөөд алдсан хохирол нь эргэн төлөгдөхөд бэрхшээлтэй байдаг тухай албаныхан онцолж, сэрэмжүүллээ.