2024-05-02

80 сая төгрөгийн нөхөн олговорыг гурав дахь иргэнд олголоо

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэлмэгдэгсдийн нөхөр, эхнэр эсвэл төрсөн, үрчилсэн үр хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон.

Тус хуулийн дагуу хилс хэрэгт хэлмэгдэн ялын дээд хэмжээ авч байсан иргэн Т.Ойдовын охин Ц.Нангидад 80 сая төгрөгийн нөхөн олговорыг олгохоор шийдвэрлэснийг гардууллаа.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Т.Ойдов нь гавж мяндагтай гүрэмч хүн байсан бөгөөд 1938 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэж байжээ. Түүнийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 97 дугаар магадлалаар цагаатгасан байна.

Аймгийн хэмжээнд 30 орчим хүн нөхөн олговор авах эрхтэй бөгөөд төсвийг шат дараатай олгож байгаа юм.

Эх сурвалж: Аймгийн Иргэдин Төлөөлөгчдийн хурал