2024-05-06

“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд 400 орчим нэр төрлийн барааг борлуулж байна

“Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд 81 иргэн, аж ахуйн нэгжийн 400 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шимтгэл авалгүй худалдаалж, үйлдвэрийн үнээр нь хэрэглэгчдэд хүргэжээ.

Мөн 18 иргэн, аж ахуй нэгжид 45 сая төгрөгийг буцалтгүйгээр олгож, үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол, өнгө үзэмжийг сайжруулах, бэлгийн багцуудыг бий болгох, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.