2024-04-18

Өвархангай аймагт короновирусаар дахин нэг иргэн нас барлаа

Тухайн нас барсан иргэн Нарийнтээл сумын баянтээгийн багт эмчлэгдэж байжээ.  

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд нийт 270 ПСР шинжилгээг авч шинжилэхэд 46 тохиолдол батлагдлаа. Мөн түргэвчилсэн шинжилгээнд 273 иргэн хамрагдаж 14 сул эерэг тохиолдол гарлаа.

Батлагдсан тохиолдолыг эх үүсвэрээр нь авч үзвэл

Арвайхээр суманд -28 \ ойрын хавьтал, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж, Буяны ажилтай холбоотой\

Уянга суманд – 4 \Ойрын хавьтал\  

Баянтээг багт -1 \Ойрын хавьтал\

Бат-Өлзий суманд -7 \Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн, ойрын хавьтал

 Өлзийт суманд -6 \Ойрын хавьтал\

Батлагдсан тохиолдлуудаас эмнэлэгт 277 иргэн, гэрээр 191 иргэн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 91 хүүхэд, 15 жирэмсэн байгаа бөгөөд нийт эмчлүүлж буй иргэдээс  4 иргэний биеийн байдал хүнд, 9 иргэний биеийн байдал хүндэвтэр, үлдсэн иргэдийн биеийн байдал хөнгөн байгааг албаныхан мэдээлэв.