2024-04-25

Гучин-ус суманд коронавирусийн сул эерэг тохиолдол бүртгэгдлээ

Улаанбаатар хотоос Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдад ажиллаж байсан томилолтын ажилтнаас коронавирусийн сул эерэг тохиолдол бүртгэгдсэн. Уг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Гучин-Ус сумын онцгой комиссоос ойрын хавьталыг тогтоож, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад  нэг иргэнээс сул эерэг  гарсан бөгөөд  зарим эмнэлзүйн шинж тэмдэгүүд илэрсэн байна.

Нэгдүгээр хавьталын зургаан иргэний pcr шинжилгээг БОЭТ рүү илгээж, 12 өрхийн гишүүдийг тусгаарлаж, тандалт судаалгааг өргөн хүрээнд хийх, Хаан банкны тооцооны төвийг ажиллуулахгүй байх шийдвэрийг сумын онцгой комиссоос гаргажээ.