2024-04-29

Пфайзер вакциныг өнөөдрөөс хийж эхэлнэ

Аймгийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах иргэдийн 90.9 хувь нь 1-р тун 48.3 хувь нь 2-р тунд хамрагдаад байна. Өнөөдрөөс эхлэн пфайзер вакциныг архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүндэтгэн үзэх шалтгаантай нийт 1650 иргэнд хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.  Арвайхээр суманд БОЭТ-д нарийн мэргэжлийн эмчийн хяналтад өнөөдрөөс хийж эхлэх бол бусад сумдуудад 5 дахь өдрөөс эхлэх юм.