2024-05-01

Улсын хэмжээнд 680 халдварын тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт 7,831 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 680 тохиолдол илэрлээ. Ингэснээр манай улсад бүргэгдсэн нийт халдварын тоо 54,414 болсон байна. Халдварын тохиолдлын 634 нь Улаанбаатарт, 46 нь орон нутагт бүртгэгдсэн аж. Мөн өнгөрсөн хоногт коронавируст халдварын хүндрэлээр хоёр иргэн нас барсан байна. Нийт эндэгдлийн тоо 257 боллоо.