2024-05-04

Эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цар тахлын голомтонд эмчийн тангаргаа чанд сахин ажиллаж буй нэр бүхий эмч, эмнэлэгийн ажилтнуудыг Монгол Улсын одон медалиар шагнаад байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ц.Анхтуяа, “Алтангадас одон”-оор С.Дуламсүрэн, О.Жамьяанжав, Н.Оюунтуяа, Д.Тунгалаг, Ч.Эрдэнэтуяа, С.Эрдэнэцэцэг, “Хөдөлмөриийн хүндэт медаль”-иар Д.Бумандолгор, Л.Бямбадолгор, Г.Дашжанцан, Б.Долзодмаа, М.Золзаяа, Ж.Мягмар, Т.Тунгалагчимэг нарын 14 хүнийг шагнан урамшууллаа.