2024-05-04

Уянга сум ногоон бүс боллоо

Уянга сум зөөвөрлөгдөж ирсэн батлагдсан тохиолдлоос хойш дахин халдвар илрээгүй тул ногоон бүс боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 207 pcr шинжилгээний хариу хүлээгдэж байна. 190 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авахад сул эерэг-1 гарсан. Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг явж байсан иргэнээс Баянхонгорын замд шинжилгээний хариу эерэг гарчээ. УОК-оос БОЭТ-д тусгаарлах чиглэл өгсөн байна.